Арвайхээр сумын ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургууль нь хятад хэлний түвшин тогтоох Олон улсын шалгалтад сурагчдаа удаа дараа бэлтгэн, амжилт үзүүлсэн тул HSK шалгалтад бэлдэгч МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”- аар өргөмжлөгдлөө.
Тус сургуулийн хятад хэлний багш Ө.Шийлэгцэрэн нь ДЭД ПРОФЕССОР/ 2024.02-р сараас өнөөг хүртэл 2 жил гаруй хугацаанд Хятад хэлний түвшин тогтоох Олон улсын шалгалт /HSK/-д HSK1- HSK5-р түвшин хүртэл нийт давхардсан тоогоор 400 гаруй сурагчдыг бэлтгэн, тэнцүүлээд байна.
Одоогоор БНХАУ-ын их дээд сургуульд БНХАУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр нийт 8 сурагч амжилттай суралцаж байна. Мөн багш Ө.Шийлэгцэрэн нь БНХАУ-ын Гуй Ян хотын Технологийн дээд сургууль болон Эдийн засгийн дээд сургуульд Камбож, Африкийн хятад хэлний багш нартай хамтран илтгэл тавиад ирлээ.
САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР ЭХ ОРНЫ МАРГААШИЙН НАР МАНДДАГ.