loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сурагчийн гар зургийн бүтээлийг Америкийн элчин сайдын яаманд байршуулна.  | HuduuMN

Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сурагчийн гар зургийн бүтээлийг Америкийн элчин сайдын яаманд байршуулна.

2026-06-15

Америкийн Нэгдсэн Улсын 250 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Миний мэдэх Америк орон” гар зургийн уралдаанд Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Цэрэнтогтохын Мөнхтөр “Тэргүүн” байр эзэлжээ.

Ц.Мөнхтөр нь аймагт хэрэгжүүлж буй Access хөтөлбөрт суралцдаг бөгөөд тэрээр энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд болсон  “Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой” арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанганаас шагналаа гардан авсан байна. 

Түүний тэргүүн байрт шалгарсан гар зургийн бүтээлийг Америкийн элчин сайдын яамны хананд хүндэтгэлтэйгээр байрлуулахаар болжээ.