УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар болон сайдыг дагалдан яваа бусад албаны хүмүүс аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр Боловсролын сайд Өвөрхангай аймагтай холбоотой доорх мэдээллийг өглөө.
• Өвөрхангай аймгийн боловсролын салбарт улсын төсвөөс 2025 онд дөрвөн төсөл, арга хэмжээнд 13 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 онд 13 төсөл, хөтөлбөрт 18.6 тэрбум төгрөг төсөвлөсөн.
• Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 3000 багшийг гуравдагч орнуудад сургахаар тусгасан бөгөөд энэ хүрээнд Өвөрхангай аймгийн багш нарыг хамруулан сургах боломжтой.
• Сумдад очиж ажиллах багшлах боловсон хүчний асуудлыг шийдэхийн тулд амьдрах орон сууцаар хангах ажлыг зохион байгуулна.
• Насан туршийн суралцахуйн төвийг бүхий л талаар дэмжиж ажиллана.