loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмших боломжтой | HuduuMN

Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмших боломжтой

2025-05-08

2024 оны I ээлжийн цэрэг татлагаар Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Дотоодын цэргийн ангид татагдан эр цэргийн албаа нэр төртэй хаасан залуус элгэн нутаг, ижий аавдаа ирсэн бол энэ оны I ээлжээр цэргийн албанд тэнцсэн залуус хуваарьт ангиуд руу мордлоо.

Цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын даргаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, гэр бүл, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч баяр хүргэсэн ба мөн эх орноо хамгаалах эрхэм үүргээ хариуцлагатай, нэр төртэй хаагаад ирэхийг захин үдсэн юм.



“Хилийн цэргийн 0131 дүгээр ангиас хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгох бодлого баримталж, орон нутгийн Политехникийн коллежтэй хамтран 30 гаруй алба хаагчийг цахилгаанчин, хүнд машин механизмын засварчин мэргэжлийг олгосон. Эдгээр залуус цаашид Өмнөговь аймгийн уул уурхайн компаниудад ажиллах бүрэн боломжтой” хэмээн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Сургалт, цэргийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Туяахүү хэллээ.

Мөн цэргийн албанд мордож буй залууст хандаж, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Нямхүү хэлэхдээ “Та бүхэн өөрсдийн хүслээр Дотоодын цэргийн ангид алба хаагаад үргэлжлүүлэх Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллах боломжтой. Энэ хүсэлтийн дагуу та бүгдийг хуваарилж өглөө” гэж байв.