loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулж байна | HuduuMN

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулж байна

2025-05-08

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүүхэд хамгаалал ба кейс менежмент” сэдэвт гурван өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ.



Сургалтад хүүхдийн төлөөх байгууллагын мэргэжилтнүүд болон 19 сумын Хамтарсан багийн гишүүд хамрагдаж байгаа юм. Аймгийн хэмжээнд 350 гишүүнтэй 36 Хамтарсан баг ажилладаг. Сургалтын талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөөх “Галт шувуу” ТББ-ын тэргүүн, сургагч багш Э.Дуламсүрэнгээс тодрууллаа.

“Сүүлийн жилүүдэд нийгэм, эцэг эхийн хариуцлагатай холбоотойгоор хүүхэд хүчирхийлэлд өртөх, эрсдэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Энэ асуудалтай тулж ажиллах үндсэн чиг үүрэг бүхий хүмүүс бол Хамтарсан багийн гишүүд юм. Үүнд сум, багийн Засаг даргаар ахлуулсан эмч, хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн арга зүйч гээд олон хүн ордог. 

Хүүхдэд хэн дуртай нь үйлчилгээ үзүүлэхгүй, тодорхой үе шатаар мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Өнөөдрийн сургалтаар энэ үйлчилгээг хэрхэн хүргэх, хууль, эрхзүйн хүрээнд яаж ажиллахыг дадлагад суурилан зааж байна” гэв.