Элсэлтийн шалгалтад 10 судлагдахуунаар давхардсан тоогоор нийт 4047 шалгуулагч бүртгүүлснээс 3940 шалгуулагч буюу ирц 97.4 хувь хамрагдлаа.
Тус шалгалтад Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймгийн Боловсролын газрын нийт 22 зохион байгуулагч, 73 хянагч багш, Арвайхээр сумын 4, 5 дугаар сургуулийн үйлчилгээний ажилтнууд ажилласан юм.
Мөн шалгалтын үеэр эрүүл мэнд болон сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх эмч, сэтгэл зүйчид болон сэдвийн нууцлал, шалгалтын үеийн аюулгүй байдлыг хангах үүднээс Боловсролын хяналтын улсын байцаагч болон цагдаагийн төлөөлөл хяналт тавин ажиллав.
2026 оны элсэлтийн шалгалтад 4 судлагдахуунаар дараах 6 шалгуулагч 800 онооны эзэд боллоо.
Нийгмийн ухааны хичээлээр:
1. Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Б.Бямбадолгор,
2. Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч А.Намуунаа, бэлтгэсэн багш Н.Бадам,
3. Бат-Өлзий сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Гандулам, бэлтгэсэн багш Б.Цэдэндамба,
Химийн хичээлээр:
1. Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Т.Эрдэнэжаргал, бэлтгэсэн багш Л.Долгормаа,
Математикийн хичээлээр:
1. Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч А.Намуунаа, бэлтгэсэн багш Т.Нарантуяа
Физикийн хичээлээр:
1. Хужирт сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнхдалай, бэлтгэсэн багш Б.Жамьянсүрэн.
Элсэлтийн шалгалтад сурагчдаа анги нийтээр нь амжилттай бэлтгэн аймаг, улсын дундажаас дээгүүр үнэлгээтэй шалгагдсан багш нартаа болон нийт төгсөгчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.
Түүнчлэн шалгалтыг тав тухтай, ээлтэй зохион байгуулахад хариуцлагатайгаар хамтран ажилласан Арвайхээр сумын ЕБ-ын 4 болон 5 дугаар сургуулийн удирдлага, хамт олон, аймгийн цагдаа болон тагнуулын газрын хамт олонд талархал илэрхийлье.