“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойн хүрээнд аймгийн Цэргийн штаб, Цагдаагийн газар хамтран хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, ахлах ангийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн ахлах ангийн сурагчдын дунд гүйлтийн тэмцээнийг өнөөдөр зохион байгуулав.
Тэмцээнд ЕБ-ын таван сургуулийн 5 баг, 100 гаруй сурагч оролцлоо. Баг тус бүр хөвгүүд, охидоос бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2000 метрийн зайнд тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрт ЕБ-ын 1 дүгээр сургууль, дэд байрт ЕБ-ын 5 дугаар сургууль, гутгаар байрт Мэргэд сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шагнагдлаа.