loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГҮЙЖӨҮ МУЖТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ, БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА | HuduuMN

ГҮЙЖӨҮ МУЖТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ, БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-09-16

Аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гүйжөү аймагт "Эгч дүү хотуудын найрсаг уулзалт"-д  оролцож, ажлын айлчлал хийгээд ирлээ. 

Уулзалтанд Өвөрхангай аймгийн танилцуулга, аялал жуулчлалын салбарын онцлогын талаар танилцууллаа. Мөн орон нутгийн брэнд бүтээгдэхүүн сүүн чихэр, эсгийн урлал, хуш модны самар, сүүн охь зэргээр үзэсгэлэн гарган сурталчилсан.  

Айлчлалын үеэр Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн Хятад Ард улсын Гүйжөү мужтай хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.

Мөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн захирал Х.Нямцэрэн тус мужийн Гуйян хотын 10 дугаар ахлах сургуультай багш, сурагч солилцоо, их дээд сургуульд оюутан элсүүлэх, хятад хэл судалж буй сурагчдын сургалтын орчныг сайжруулахаар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.