loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ӨВ АГРО ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР" ОНӨКомпани ЭНЭ ЖИЛ АЙМГИЙН АЮУЛГҮЙН  НӨӨЦӨД  20.000 БООДОЛ МАЛЫН ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛНЭ. | HuduuMN

"ӨВ АГРО ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР" ОНӨКомпани ЭНЭ ЖИЛ АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД 20.000 БООДОЛ МАЛЫН ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛНЭ.

2024-09-13

Аймаг орон нутгийн зүгээс "Өв агро гурил тэжээлийн үйлдвэр" орон нутгийн өмчит компаний малын тэжээл тариалалтын ажилтай танилцаж, тариалалтыг хэрхэн чанаржуулж нэмэгдүүлэхэд анхаарах талаар мөн орон нутгаас тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.  Тус компани ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭМЖИХ САН-ийн дэмжлэгтэй 500 га талбайг түрээслэн,  сангаас хөнгөлттэй нөхцлөөр авсан трактор тоног төхөөрөмжийг ашиглан  малын ногоон тэжээл тариалж  байна. Энэ жилийн хувьд улаан буудай, овьёос зэргийг төрөлжүүлэн сэлгэн тариалалт хийж байгаагаа хэллээ.  Энэ жил 40000 боодол өвс тэжээл хураан авч 20000 боодлыг аймгийн нөөцөд нийлүүлэх юм.