loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Мал төллөлт 62,7 хувьтай байгаа бол малын хорогдол 1.5 хувьтай байна. | HuduuMN

Мал төллөлт 62,7 хувьтай байгаа бол малын хорогдол 1.5 хувьтай байна.

2026-04-27

Өвөрхангай аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 19 сумын 18428 малчин өрх, 1690 мал бүхий өрхөд 5 сая 64 мянган толгой мал тоологдсон юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт малын 1.5 хувь буюу 77.6 мянган мал /Бод 8154, бог 69467/ зүй бусаар хорогдоод байна. Үүнээс Сант, Баянгол, Баян-Өндөр, Тарагт, Арвайхээр сумд хорогдол өндөр байна.

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 2.1 сая хээлтэгч мал тоологдсоноос1.8 сая мал төллүүлэхээр байв.

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих малын 62.7 хувь буюу 1142.7 мянган мал төллөж, 50.8 мянган төл мал хорогдож төл бойжилт 95.5 хувьтай байна. 

Одоогийн байдлаар 17 сумын 15 төвлөрсөн цэгт 38238 сэг зэм цуглуулан, устгах ажил хийгдэж байна. Мөн Арвайхээр, Бат-өлзий сум сэг зэм нохой муур устгалтын ажил зохион байгуулагдаж байгаа юм.