Олон улсын ахмадын өдөр, Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ахмадын байгууллагын түүхэн үе, ололт амжилтыг дүгнэж, ахмад настны хөгжил, оролцоо, нийгмийн хамгааллын асуудлыг тайлагнасан баярын хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад төрийн дээд шагнал гардууллаа.