Өвөрхангай аймгийн багш, сурагчид 2025-2026 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд амжилттай оролцож, нийт 10 судлагдахуунаар 5 алт, 12 хүрэл медаль хүртсэн байна.
Сурлагын амжилтаараа нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчдыг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж нар хүлээн авч уулзан, баяр хүргэж, мөнгөн шагналыг гардуулж өгөв.
21 аймгаас боловсролын чанараараа Өвөрхангай аймаг тэргүүн эгнээнд амжилтаа бататгасаар яваа билээ. Орон нутгаас хүний хөгжилд нэн тэргүүнд анхаарч, мэдлэг чадвараараа манлайлж буй багш нарт мөнгөн урамшуулал олгох, багш, сурагчдыг хилийн чанадад туршлага судлуулах, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр бодлоготоо тусган ажиллаж байна.
Олимпиадад амжилт гаргасан сурагчдыг танилцуулбал:
Алтан медаль
1. А.Цолмонтуяа – Хими - Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургууль
2. Б.Үжин- Монгол хэл, бичиг- Мэргэд сургууль
3. Л.Доржсүрэн- Түүх- Мэргэд сургууль
4. П.Март багштай анги - Монгол бичиг- Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль
5. Н.Батцэцэг- Программчлалын улсын II олимпиад- Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж
Хүрэл медаль
1. Г.Гантуул- Хими- Арвайхээр сумын ЕБ-ын Тэмүүлэл эрдэм сургууль
2. Т.Нямдолгор- Биологи- Уянга сумын ЕБ-ын 2 дугаар сургууль
3. М.Минжүүр- Техник, технологи: нисэх загвар- Мэргэд сургууль
4. Б.Ананд- Техник, технологи: авто загвар- Өлзийт сумын ЕБС
5. Ц.Өсөхбаяр-Түүх- Мэргэд ЕБС
6. Б.Мөнхзаяа- Түүх- Хайрхандулаан сумын ЕБС
7. А.Намуунаа- Нийгэм- Мэргэд ЕБС
8. М.Даваасүрэн- Нийгэм- Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
9. Л.Батдөлгөөн- Мэдээлэл зүй- Хужирт сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
10. О.Золбоо- Мэдээлэл зүй- Хужирт сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
11. Д.Лхагвасүрэн багштай анги- Монгол хэл, бичиг- Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургууль
12. Ц.Лхагвадорж -Программчлалын улсын II олимпиад- Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн сурагчид тус тус байр эзэлсэн байна.