Өвөрхангай аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7 аж ахуй нэгж байгууллагууд 2025 онд дүйцүүлэн байгаль хамгаалах ажлын хүрээнд Арвайхээр сумын ундны усны эх үүсвэрийн худаг, Онгийн гол дагуу 70 га талбайг хашаажуулсан.
Тус 70 га талбайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хаан банк Өвөрхангай аймагт 515 мянган мод тарихаар байгуулсан гэрээний дагуу ойжуулах, мод тарих ажлыг “Ой баясах” ХХК шалгаран хийж гүйцэтгэж байна.
Мод тарих болон тарьсан модыг арчлах, хамгаалах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх ажлыг Хаан банкны сонгон шалгаруулалтаар сонгогдсон аж ахуйн нэгж байгууллага хариуцан ажиллаж, 3 жилийн дараа орон нутагт хүлээлгэн өгөх юм.