loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СПОРТЫН САЛБАРЫН 2025 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО  | HuduuMN

СПОРТЫН САЛБАРЫН 2025 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025-12-17

Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газраас 2025 онд спортын салбарт амжилт гаргасан шилдгүүдээ тодруулж, алтан соёмбо гардуулав. 

Аймгийн спортын салбар нь 2025 онд Олон Улсын 20 удаагийн тэмцээнд 49 тамирчин оролцож, 33 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ. Өсвөрийн 35 удаагийн УАШ тэмцээнд 651 тамирчин оролцож, 60 алт, 46 мөнгө, 51 хүрэл тус тус хүртсэн бол Залуучуудын болон насанд хүрэгчдийн, ахмадын 20 удаагийн УАШ тэмцээнд 371 тамирчин оролцож, 21 алт, 22 мөнгө, 23 хүрэл медаль тус тус хүртсэн байна. Түүнчлэн Монголын хүүхдийн спортын өвөл, зуны 8 дугаар наадамд 18 алт, 14 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн бол Монголын бүх ард түмний спортын 16 дугаар наадамд 12 алт, 12 мөнгө, 12 хүрэл медаль тус тус хүртэж 21 аймгаас IV байрт эрэмбэлэгдсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн байна. 

Оны шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж нар гардуулж, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа нийт тамирчдад улам их амжилт хүсч, баяр хүргэлээ.  

2025 оны спортын оны шилдгүүдээр: 

  “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Хадбаатарын Буянжаргал /Азийн залуучуудын 3-р наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, жүдо, самбо бөхийн өсвөр үеийн УАШТ алтан медаль тус тус хүртсэн/

"Шилдэг залуу тамирчин"-аар таеквондогийн тамирчин Энхтайваны Ананд /Монголын хүүхдийн спортын VIII наадмын алт, олон улсын хүүхдийн VIII наадмын алт, хос болон холимог багийн тулааны ДАШТ-ний хосын төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүрсэн/ 

“Шилдэг өсвөр үеийн тамирчин”-аар Улаанхүүгийн Нарантунгалаг /Модон барилдааны ДАШТ-д алт, өсвөрийн УАШТ-д алт, Монголын хүүхдийн спортын VIII наадмаас алтан медаль тус тус хүртсэн/ 

“Шилдэг дасгалжуулагч”-аар Баяртогтохын Очир/Дасгалжуулсан тамирчид нь Азийн залуучуудын 3-р наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, Монголын хүүхдийн спортын VIII наадмын самбо бөхийн төрөлд 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл, жүдо бөхийн төрөлд 1 алт, самбо бөхийн УАШТ багаараа мөнгөн медаль тус тус хүртсэн/ 

  “Шилдэг биеийн тамирын багш”-аар Бүрд сумын ЕБС-ийн багш Сэрээнэндэжидийн Цогтбаяр /Бэлтгэсэн шавь нар нь чөлөөт бөхийн УАШТ-ээс алт, хүрэл, модон барилдааны төрөлд УАШТ-нээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 2-р байрт шалгарсан/ 

“Шилдэг ахмад тамирчин”-аар Тэмүүлэл эрдэм сургуулийн биеийн тамирын багш Хандын Чинзориг \Мастер ангиллын УАШТ-д алт, БНХАУ-ын Тайвань улсын шинэ Тайбэйд зохион байгуулагдсан Мастеруудын олимпын тэмцээний 73 кг жинд алтан медаль тус тус хүртсэн/

“Шилдэг паралимпын тамирчин”-аар Бямбасүрэнгийн Буянтогтох /Тусгай олимп өвлийн наадмын алт, хүрэл, Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын алт, рафа бочи УАШТ мөнгөн медаль тус тус хүртсэн/

“Шилдэг спортын холбоо”-оор аймгийн Хөл бөмбөгийн холбоо /Монголын хүүхдийн спортын VIII наадамд хөл бөмбөгийн охидын баг мөнгөн медаль, Монголын бүх ард түмний спортын XVI наадмын футзалын эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль, футзалын 15 насны охидын УАШТ хүрэл, "Мөрөөдлийн гоол" хөл бөмбөгийн УАШТ охидын баг мөнгөн медаль тус тус хүртсэн/

“Шилдэг биеийн тамир, спортын хамтлаг”-аар Арвайхээр сумын ЕБ-ын II сургуулийн Спортын хамтлаг /Тус хамтлаг "Соёмбо" фитнес клубийг нээж, сургуулийнхаа багш, ажилчдын дунд "Эрүүл жин хасах" 21 хоногийн уралдаан, "Соёмбо лиг-2025" 2 сарын аян, волейбол, софт волейбол, ББЧТТСорилыг нийт 119 багш ажилчдаасаа хавар намар тогтмол авч жингийн илүүдэлтэй багш ажилчдад 7 хоног бүрийн 2, 5 дахь өдрүүдэд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлсэн/