loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-02-03

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, тус газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа, Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр нарын албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутагт хэрэгжиж буй цахим шилжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнтэй төрийн цахим үйлчилгээг хүргэх талаар санал солилцлоо. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээг хүргэдэг аймгийн “24/7 цахим төв”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх сумдад төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан КИОСК төхөөрөмжийг байршуулах, хөдөлгөөнт "Хурдан" цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим хэрэглээний чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон юм.

Аймгийн хэмжээнд Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 25 цэгт "ХУРДАН" киоск машин ажиллуулж, төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд 2025 онд “Төрийн үйлчилгээ-мэдээллийн төв” болон 18 сумын ХУРДАН цэг, шуудангийн үйлчилгээний газраар дамжуулан 43 байгууллагын 478 төрийн цахим үйлчилгээг 24800 гаруй иргэн авсан байна.