loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УРЛАГ ЗААЛ, СПОРТ ЗААЛЫГ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛАХААР БОЛЛОО | HuduuMN

УРЛАГ ЗААЛ, СПОРТ ЗААЛЫГ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛАХААР БОЛЛОО

2026-09-15

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэв. 

Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” төслүүдийг тусгуулан, хэрэгжүүлж байгаа. 

Аймгийн хүүхдийн салбар зөвлөл дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. 2025 онд төлөвлөсөн үйл ажиллагаагаа 87 хувийн үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. 

2026 оны эхний хагас жилийн байдлаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын дагуу олон талт хариу арга хэмжээг хэрэгжүүлж, “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулж аймгийн хэмжээнд 1700 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулж, хүүхдүүдээс гарсан саналуудыг ажил хэрэг болгон ажиллажээ. 

Тухайлбал, аймгийн төв номын сангийн номын баяжилтыг хийх, орчны тохижилтыг сайжруулахад нөлөөлж ажилласан бол Арвайхээр сумын нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулж, нохой устгалын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад саналаа хүргүүлжээ. Мөн орчны эрсдэлийг бууруулах, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор 76 ширхэг тэмдэглэгээг сэргээн засварлаж, шинээр 20 тэмдэглэгээг байршуулсан байна. Түүнчлэн хангайн бүсийн аймгуудын хүрээнд “Багш, сурагч, солилцоо” хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлэн 48 сурагчийг хамруулжээ. 

"Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн болон “Хамтдаа шалгая-хамгаалъя” аяны хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн зөвлөгөө, мэдээллийг түгээх, “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликэйшнээр дамжуулан осол, гэмтэл үүсгэх цэгүүдийн мэдээллийг цуглуулж, түүний мөрөөр эрсдлийг бууруулан, хяналт тавин ажиллаж байгаа юм. 

Хуралдаанаар цаашид хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж буй бүх төрлийн эрсдэлийг аймгийн илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог бүх шатанд сайжруулж, олон талт оролцоог өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцов. 

Аймгийн Засаг даргын зүгээс Арвайхээр сумын ЕБС, төрийн байгууллагын урлаг заал, спорт заалыг хүүхэд, залууст нээлттэй, хүртээмжтэй үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болголоо.