loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хархорины малчид 630 га талбайд малын тэжээл тариалж байна | HuduuMN

Хархорины малчид 630 га талбайд малын тэжээл тариалж байна

2024-09-06

Хархорин сумын Нарийн хүр, Онгоцон ухаа, Жалбаа, Шанх, Орхон багийн малчид 360 га тариалангийн талбайг эзэмшиж, бүлгийн зохион байгуулалтаар дөрөв дэх жилдээ малын тэжээл тариалж байгаа юм. Энэ жил сумын Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр малчдад 22 тонн буудай, 25.8 тонн овьёосны дэмжлэг үзүүлжээ. Мөн хашааны шон, тор, төмөр утас зэргийг нийлүүлж, тариалангийн талбайг бүрэн хашаажуулсан байна. Аймгийн хэмжээнд 1700 гаруй айл өрх өвөлжөө, хаваржааныхаа бууцанд ногоон тэжээл тарьж хэвшээд байна.