loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА | HuduuMN

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-04-03

Тус зөвлөл нь 2026 оны анхдугаар хурлаа хийж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны /хөтөлбөр/ тайлан, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ. 

2025 онд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр ажилд зуучлах үйлчилгээнд 710, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг 1263 иргэнд, хөдөлмөрт бэлтгэх суурь ур чадварын болон аж ахуй эрхлэлтийн сургалтад 292 иргэнийг тус тус хамруулжээ. Түүнчлэн 58 ахмадад санхүүгийн дэмжлэг олгож, аж ахуйн нэгжид үзүүлдэг санхүүгийн дэмжлэгийг 82 иргэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгийг 35 иргэнд тус тус олгосон байна. Түр ажлын байраар хангах болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд 199 иргэнийг хамруулжээ.

Мөн малжуулах төсөлд 19 сумын 40 малчин өрх хамрагдсанаас 15 сумын 18 малчин ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нарийн ноост “Цахар” хонины аж ахуй, үхрийн болон адууны ферм, сүү, цагаан идээний нийгэмлэг, мал худалдан борлуулах цэгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан байна. 

Залуучуудын гарааны бизнес, шинэлэг санал санаачилгыг дэмжих арга хэмжээний хүрээнд “Хангайн бүсийн стартап-2025” арга хэмжээг зохион байгуулан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын 11 багийн залуучууд хамрагдаж, 3 баг шалгаран 52,0 сая төгрөгийн 50 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Хурлаар: 

Малчдыг малжуулах арга хэмжээнд хамрагдах сумдын эргэн төлөлттэй холбогдуулан 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг сумдад зохион байгуулах талаар, 

Зөвлөлийн гишүүдийг Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдад хяналтаар ажиллуулах талаар тус тус танилцуулан, санал солилцож, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн 2026 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.