loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН 17 ЦЭЦЭРЛЭГ “STEАM” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ БАГЦТАЙ БОЛЛОО. | HuduuMN

АЙМГИЙН 17 ЦЭЦЭРЛЭГ “STEАM” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ БАГЦТАЙ БОЛЛОО.

2024-09-03

Сэлэнгэ аймаг сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж тодорхой ахиц үр дүн гаргах зорилгоор “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээг 2021 оноос хойш боловсролын салбарт хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох 17 хүүхдийн цэцэрлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн өртөг бүхий “STEAM” хөтөлбөрийн хэрэглэгдэхүүний багцыг олголоо.

457561033_3983843425181126_1134151062413257878_n.jpg 354.67 KB
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа, цэцэрлэгийн эрхлэгчид оролцлоо.
457560741_3983842978514504_6911859010965766460_n.jpg 491.81 KB
STEAM нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол бөгөөд энэ нь асуудлыг математик хандлагад суурилан судалж, дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага юм. Энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс өсч, багаар ажиллах болон бүтээлч чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэн, багшийн ажлын үр дүн сайжирч, хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадвар, заах арга зүй дээшилдэг давуу талтай гэдэг нь судалгаагаар батлагдсан билээ.
457603871_3983843985181070_1068726028243151279_n.jpg 544.16 KB