loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАГШ НАР ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО. | HuduuMN

БАГШ НАР ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО.

2024-08-26

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Боловсролын газраас “Багш нарын бага хурал”-ыг зохион байгууллаа. Бага хуралд боловсролын салбарын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, нийгмийн ажилтан, нягтлан бодогч, багш нийт 400 гаруй албан хаагчид оролцлоо. Тус хурлаар  2023-2024 оны хичээлийн жилийн онцлох ажил, арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт, байгууллагын менежментийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүн, сайн туршлага, анхаарах асуудлууд, үнэлгээнүүд түүний үр дүн, сайжруулах боломж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах нь, төсөв, санхүүгийн зөв төлөвлөлт, хэрэгжүүлэлт, Багш, удирдах ажилтны ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлуудлын талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.

 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яамнаас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг дэвшүүлж байгаа билээ.