loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР” ТОХИОЖ БАЙНА.  | HuduuMN

“ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР” ТОХИОЖ БАЙНА.

2024-08-22

“Халх голын байлдааны 85 жилийн ойн баяр”-ын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас зохион байгуулж буй “Өвгөдийн замаар -2024” авто замын жагсаалын арга хэмжээ Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрлөө. Энэхүү авто жагсаал Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Төв аймгаар дайран өнгөрөх бөгөөд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас санаачлан, да

456410569_3973461829552619_5998403004575280609_n.jpg 159.95 KB
йнд амь үрэгдсэн дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсөд , холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байна. 

Screenshot_30-8-2024_161445_www.facebook.com.jpeg 349.86 KB
Тус арга хэмжээний үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас ирсэн зочид, төлөөлөгчид Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, соёл, урлагийн байгуулагуудын урлагийн тоглолт зохион байгуулагдлаа.
Screenshot_30-8-2024_161314_www.facebook.com.jpeg 422.69 KB
Манай улсын дорнод хил дээр орших Халхын голд Японы түрэмгийлэгчид халдан довтлоход Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан тулалдаж алтан амиа өргөсөн баатарлаг цэрэг эрс, энх тунх амьдарч байгаа ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед дурсах учиртай.

 Та бүхэндээ Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэнд хүргэе.