loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН УДИРДЛАГУУД БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД О СЫН ХО БОЛОН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА | HuduuMN

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД О СЫН ХО БОЛОН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-12-15

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД О СЫН ХО БОЛОН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс хооронд дипломат харилцаа тогтоод 70 жил болж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Төв аймагт тус улсаас Монгол улсад суугаа элчин сайд О Сын Хо тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо. Хүндэт зочдыг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Хуягбаатар, ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ болон аймгийн ХХААГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд О Сын Хо манай аймагтай Хөдөө аж ахуй, загас үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбар, түүнд тулгардаг хүн хүчний асуудал, БНАСАУ-ын туршлага дээр үндэслэн загас үржүүлгийн чиглэлд ч хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. 

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, газарзүйн онцлог, давуу талаа түшиглэн хөгжүүлж болох: 

-  Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлдвэрлэл, загасны аж ахуй

- Улаан буудайн тариалалт, бордооны үйлдвэрлэл

-  Хүлэмжийн аж ахуй

- Ажиллах хүн хүчний асуудал дээр хамтран ажиллах, цаашдын хөгжлийн төлөвлөлтөө тодотголоо. 

Дашрамд дурдахад ирэх 2025 онд Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын 10 дахь удаагийн "Нээлттэй уулзалт" болох юм.