
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Teen хуралдай” үндэсний байгальд ээлтэй залуусын чуулганд оролцогчид, “Дэлхийн зөн” Төв орон нутгийн хөтөлбөр, “Монгол экологи төв” хамтран Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх, сурагчдын оролцоог хангах зорилгоор “Youth power in Tuv” Төв аймгийн байгальд ээлтэй залуусын чуулганыг анх удаа зохион байгуулж байна.
Чуулганд 19 сумын эко бүлгэмийн болон оролцооны байгууллагын 100 хүүхэд оролцож байгаа бөгөөд дэлхий дахинд болон Монгол улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг танин мэдэж, асуудлыг хэлэлцэх замаар тогтоолын төслийг баталж, байгаль орчноо хамгаалахад дагаж мөрдөх тунхаг бичигтэй болж, багаар ажиллах, илтгэх чадвараа хөгжүүлэх боломжтой юм.
Энэхүү чуулган нь 13 дугаар зуунд хуралддаг байсан “Их хуралдай”-н зарчмаар явагдаж байгаагаараа онцлогтой болж байна.