
Японы улсын Тоттори мужийн Найрамдлын нийгэмлэгийн 23 төлөөлөгч Төв аймагт ажиллаж байна. Тус Найрамдлын нийгэмлэг нь Тоттори мужийн сайхан сэтгэлт ард иргэдийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж, Төв аймгийн хөдөө аж ахуй, боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Тухайлбал Найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгээр 2002 оноос эхлэн Төв аймгийн Хүүхдийн төлөө төвийн дэргэд Японы хэлний дугуйлан хичээллэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй хүүхэд суралцаж, Японы хэлний суурь мэдлэгийг эзэмшжээ.
2025 оны 07 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Япон орны 15 дахь удаагийн “Монгол улс дахь Найрамдалт харилцааны жигүүр арга хэмжээ” болж байна. Энэ удаагийн арга хэмжээний үеэр:
- Япон орны хэл, соёлыг сурталчлах нээлттэй өдөрлөг
- ХГБХХГ-ын дэргэдэх Япон хэлний дугуйлангийн суралцагчдын дунд "Миний мөрөөдөл" илтгэлийн уралдаан (япон хэл дээр)
- Нөхөрсөг спортын тоглолт
- Онигари хийх сургалт
- Хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагаатай танилцах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.
Нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүний төлөөлөгчид өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.