loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БНСУ-ЫН БИЕ ДААСАН ТУСГАЙ КАНВОН МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ Ё ЖУН ХЁП ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА | HuduuMN

БНСУ-ЫН БИЕ ДААСАН ТУСГАЙ КАНВОН МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ Ё ЖУН ХЁП ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА

2025-07-24

Өдгөөгөөс 22 жилийн өмнө албан ёсоор Төв аймагтай харилцаа, хамтын ажиллагааны эх сууриа тавьж байсан БНСУ-ын бие даасан тусгай Канвон мужийн эрхэм хүндэт төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга нар, ХХААГ-ын дарга нар хүлээн авч албан уулзалт хийв.  Хоёр талын удирдлагууд аймаг, мужийн танилцуулга мэдээллээ солилцсоны дараа харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон талаар хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Талууд боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж, үр өгөөжөө өгсөөр байна. Тухайлбал Канвон мужаас зохион байгуулдаг “Даноже” баяр, “Каннын олон улсын хүүхдийн урлагийн наадам”, “K2H” төрийн албан хаагчдыг дадлагажуулах хөтөлбөр зэрэгт Төв аймгийн төрийн албан хаагчид, хүүхэд, залуус идэвхтэй оролцож, олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлсэн “Канвоны хөдөө аж ахуйн парк” төсөл амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжилж байгаа билээ. 

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Канвон бие даасан тусгай мужийн орлогч захирагч Ё Жүн Хёп нар аймаг, муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.