Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль 1926 оны 5 сард “Тамгын сургууль” нэртэйгээр хоёр гэрт анх үүсч үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Эрдмийн энэ өргөө зуун жилийн түүхэндээ цаг үеийн хэрэгцээ, нийгмийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн хөгжиж, 1951 онд долоон жилийн, 1973 онд найман жилийн, 1980 онд 10 жилийн, 2010 онд 11 жилийн, 2015 онд 12 жилийн сургалттай сургууль болон өргөжин тэлсээр иржээ.
2026-2027 оны хичээлийн жилд тус сургууль нь 23 бүлэгт 703 суралцагч, 30 багш, 58 ажилтантайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Сургуулийн хамт олон боловсролын чанар, менежмент, хүүхдийн хөгжил, спортын амжилтаараа аймаг, улсын хэмжээнд амжилт гаргаж ирсэн ба аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор удаа дараа шалгарч, 2008 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”, 2011 онд улсын “Шилдэг менежменттэй ТОП-20” сургуулийн нэгээр, 2025 онд аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, аймгийн шилдэг Ерөнхий боловсролын сургуулиар шалгарсан арвин их амжилттай сургууль юм.
Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн багш ажилчид, төгсөгчид болон сурагчиддаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе