Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол ТББ, “Ньюком” Групп, Клин Энержи ХХК-ийн санаачилга, санхүүжилтээр Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуульд “Жишиг физикийн кабинет”-ийг байгуулах “Junior Energy club” төслийг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус төслийн үр дүнд чанартай, хүртээмжтэй боловсролыг дэмжиж, физикийн шинжлэх ухаан болон сэргээгдэх эрчим хүчний аё холбогдол, ашиг тусыг ойлгуулах, ирээдүйн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, хичээлээр олж авсан мэдлэгийг туршилтын аргаар бататгах зорилготой юм.