
Төв аймаг нь цахим хөгжил, дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Дижитал - Аймаг” төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байна.
Энэ хүрээнд ICT Group компанийн зүгээс төслийн концепц болон хэрэгжүүлэлтийн шийдлүүдийг Төв аймгийн ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Төв аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга О.Эрхэмбаатар болон холбогдох албан хаагчдад танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.