2024 оны гар бөмбөгийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн баг тамирчдыг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил болон хэлтэс агентлагийн дарга нар Генералуудын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн БТСГ-ын багш Г.Ганцэцэг, С.Пүрэв-Очир нарын дасгалжуулсан Б.Чинзориг ахлагчтай баг Улаанбаатар хотноо зохиогдсон "Эерэг эрчим нэмье" гар бөмбөгийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтыг гаргаад байна. Мөн шилдэг давуулагчаар Б.Чинзориг, үнэ цэнэтэй тоглогчоор О.Энх-Үйлс нар шалгарсан юм.
Баг тамирчид, багш дасгалжуулагчдад баяр хүргэе