loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН  НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.          | HuduuMN

БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2024-10-28

Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ”Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилготой анхдугаар зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд аймгийн 24 сумын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх 129 “Эцэг эхийн зөвлөл”-ийн 180 гаруй  зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүд оролцон, Монгол улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач, Доктор, дэд профессор Х.Баавгай “Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын бодлого” , “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо чухал болох нь” сэдвүүдээр илтгэл тавьж, Шилдэг эцэг эхийн зөвлөлүүд сайн туршлагаасаа хуваалцлаа. 

Завхан аймгийн хэмжээнд нийт 129  төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад “Эцэг эхийн зөвлөл” байгуулагдаж, 115 байгууллага хүүхэд хамгааллын бодлогоо