Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 дугаар тушаалаар батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн арга хэмжээ”-ний хүрээнд “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл” аймгийн Засаг даргын 2023 оны А/72 захирамжаар байгуулагдсан.
Тус зөвлөлийн ээлжилт хурал 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр боллоо. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч дарга Ц. Улам-Оргих удирдан явуулав.
Хурлаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, жирэмсэн үеийн эмгэгийг эрт илрүүлж эмчлэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээ, шийдлүүдийг ярилцлаа.