loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭХ ПРО-БОНО АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО | HuduuMN

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭХ ПРО-БОНО АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024-05-02

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭХ ПРО-БОНО АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05-р сарын 01-ний өдрийг Про-боно буюу иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэх өдөр болгон зарласан. Завхан аймгийн төв талбайд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээлээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Про-боно арга хэмжээнд Завхан аймгийн шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны Завхан салбарын өмгөөлөгч, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө тусламж үзүүллээ. Мөн арга хэмжээний хүрээнд төгсөх ангийн сурагчдад хууль зүйн мэдээлэл хүргэж ажиллав.