loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО | HuduuMN

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2026-05-11

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын орлогч,  ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Уужимсанаагаар ахлуулсан ажлын хэсэг Тосонцэнгэл сумын  төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, тэдгээрийн 200 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулав. 

 Сургалтын хүрээнд: 

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал

Ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрүүл. аюулгүй орчин

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, аюулгүй ажиллагаа

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн хүрээнд:

Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид байгууллагын машин, техник, тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргаж, иргэд, албан хаагчид, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулав.

Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл сумдаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэд өөрсдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж худалдаалав.

Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд:

Барилга (улсын төсвийн), шатахуун түгээх станц, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц, хөрөө рам зэрэг эрсдэлийн түвшин өндөр аж ахуйн нэгжүүдэд газар дээр нь үзлэг хийж, ХАБЭА-г ханган ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. 
Хураах