loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“УЛСЫН АВАРГА ТОГООЧ” ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН ТОГООЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ | HuduuMN

“УЛСЫН АВАРГА ТОГООЧ” ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН ТОГООЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

2024-05-06

“УЛСЫН АВАРГА ТОГООЧ” ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН ТОГООЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн ЗДТГ, ХХААГ, Монголын Тогооч нарын холбоо, Орхон аймгийн Тогоочдын холбоо, аймгуудын Тогооч нарын мэргэжлийн холбоод хамтран Монголын үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, идээ ундааг Олон улсад сурталчлан таниулах зорилготой “УЛСЫН АВАРГА ТОГООЧ” шалгаруулах анхдугаар уралдааныг зохион байгууллаа. 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Орхон аймагт болсон уг уралдаанд Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Отгон, Их-Уул сумдаас нийт 18 тогооч оролцлоо. Анхдугаар уралдаанаас хувиараа бизнес эрхлэгч, тогооч Д.Насанжаргал “Монголын үндэсний өглөөний цай” төрөлд дэд байр, Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэгийн тогооч Б.Майцэцэг “Малын дотор, дайвар бүтээгдэхүүнээр хоох хийх” төрөлд тусгай байр, Тосонцэнгэл сумын Нэгдүгээр сургуулийн тогооч Э.Хишигдорж “Орчин үеийн Монгол хоол” төрөлд гутгаар байр, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Тосонцэнгэл сумын хувиараа бизнес эрхлэгч Б.Саруул “Үр тариа өглөөний цай” төрөлд гутгаар байр, Отгон сумын Эрүүл мэндийн төвийн тогооч Л.Мягмарсайхан “Орчин үеийн Монгол хоол” төрөлд тусгай байр эзэлж, Тосонцэнгэл сумын Нэгдүгээр сургуулийн тогооч О.Алтанзул Орхон аймгийн ЗДТГ-ын нэрэмжит шагнал хүртсэн бахдам амжилтыг гаргажээ.