loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХАВРЫН БАЯР-2026” СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

“ХАВРЫН БАЯР-2026” СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2026-05-11

"Хаврын баяр 2026" тэмцээн нь спортын салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, биеийн тамир, спортыг сурталчлах, спортын хөгжлийн туршлага солилцох, эрүүл чийрэг амьдрах дадал хэвшилд сургах, тамирчдын ур чадвар ёс зүйг нэмэгдүүлэх зорилготой. 

2026 оны 5 дугаар сарын 7-наас 9-ний өдрүүдэд болох уг тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр нээж үг хэллээ. 

Мөн аймаг сумдын удирдлагууд, шүүгчид, 24 сумын баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, ард иргэд нээлтэд оролцлоо.

Тэмцээн үндэсний бөх, үндэсний сур, үндэсний шагай, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дардс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах хонхот бөмбөг гэсэн 9 төрлөөр явагдах ба 18-аас дээш насны тамирчид оролцоно.