
Монгол Улсын хэмжээнд арцны гол нөөц Завхан аймагт бий. Тийм ч учраас арцны нөөц тархац, одоогийн төлөв байдлыг тодорхойлох, арцыг хүлэмжинд тарьж ургуулах анхан шатны туршилт хийх, арцны эрэлт хэрэгцээ, худалдаа эргэлтэнд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааг эхлүүлэх, тодорхой тархац бүхий ялгаатай газруудыг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
Уг ажлуудын явцын талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ХААИС-ын экологийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал, БОУАӨ-ийн яамны Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн албаны дарга Э.Анхбаяр нартай уулзаж ярилцлаа.
Тэд судлагааны ажлын талаар ярилцаж, цаашид арцыг үрээр болон мөчрөөр ургуулах ажлыг олон хувилбараар өргөн цар хүрээтэй үргэлжлүүлэх, арцны экологи эдийн засгийн үнэлгээ хамгаалал ашиглалтын нарийвчилсан судалгаануудыг тогтвортой явуулахаар зорьж буй талаар хэлэлцэв.