loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, УВС АЙМГИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БАГУУД ЗООНОЗ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА, ХОЛБОО, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ | HuduuMN

ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, УВС АЙМГИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БАГУУД ЗООНОЗ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА, ХОЛБОО, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

2026-05-11

ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ  БАЙНА. Манай улс зоонозын буюу зэрлэг амьтад, малаас халдварлах өвчлөл их, ган зудын улмаас үүсэх эрүүл мэнд, эдийн засгийн хохирол өндөртэйд тооцогддог. Хүний халдварт өвчлөлийн 60 хувийг зоонозын өвчлөл эзэлдэг ба жилд дунджаар шинээр 3 өвчлөл нэмэгдэн бүртгэгдэж байна.

“Дэлхийн Зөн Монгол” байгууллага нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр FHI 360 ОУБ байгууллагатай хамтран “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийг баруун болон хойд бүсийн зорилтот 8 аймгийн ЗДТГ-тай хамтран 2026 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Тус байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд болж буй уг сургалтад төслийн зорилтот аймгууд болох Увс, Говь-Алтай, Завхан аймгууд оролцож байна. 

Завхан аймагт болж буй энэ удаагийн сургалт багуудад стандарт ажиллагааны журам танилцуулах зорилготой юм. 

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил нээж үг хэллээ. Тэрээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ЭХХОНО-ны багийг ахлан ажиллаж байна.

Сургалтад ЭХХОНО-ны багийн гишүүд, тэргүүлэх зооноз өвчнийг тодорхойлоход оролцох байгууллагын удирдлагууд, шуурхай удирдлагын нэгжийн ажилтнууд оролцож байгаа юм.

Сургалтыг FHI360 Олон Улсын Байгууллагын Зөвлөх Ш. Энхтүвшин, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын зөвлөх, АУ-ны доктор проф. Б. Сувд, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын зөвлөх, ШУ-ны магистр С. Дивангар нар удирдан явуулж байна