Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагчдад “Жендэр ба хэвшмэл ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд түүх, нийгмийн ухааны багштай хамтран эрэгтэй, эмэгтэй хүмүүс улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцаанд тэгш эрхтэй оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх ёстой гэсэн хандлагыг сурагчдад таниуллаа.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна. Тиймээс энэхүү нөлөөллийн аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийт та бүхэнд уриалж байна.