loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО  | HuduuMN

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-05

Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 92%-ийн ирцтэй хуралдаж, 10-н асуудлыг хэлэлцэн батлав. 

Аймгийн Засаг даргын зүгээс:   

- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 

- Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 

- Архангай аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 

- 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай 

- Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн тухай 

- Орон нутгийн өмчийн тухай 

- Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай зэрэг 7-н асуудлыг хэлэлцүүлэн, батлууллаа.  

Улсын төсөв батлагдаагүй, хойшилсонтой холбогдуулан Архангай аймгийн хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аймгийн 2025 оны төсөв батлах тухай, Мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардлын нормативыг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлыг аймгийн Засаг дарга эргүүлэн татсан байна.