Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” бага сургууль-цэцэрлэгийн цогцолборын 20 жилийн ойн баярын мэндийг үе үеийн багш, ажилтан, суралцагч, төгсөгч, эцэг эх, нийт хамт олонд нь өргөн дэвшүүлье.
Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, 20 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.






