loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ | HuduuMN

АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2026-09-22

Архангай аймгийн биеийн тамир, спортын салбарын үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт ажилтан, албан хаагчид, спорт сонирхогч та бүхэндээ салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Төрөлх Архангай нутгийнхаа нэрийг спортын талбарт өндөрт өргөж, үе үеийн амжилт, бахархлыг бүтээж ирсэн нийт тамирчид, спортын зүтгэлтнүүдийнхээ хөдөлмөр, хичээл зүтгэлээр бахархаж байна.

Эрүүл энх, аз жаргал, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 АРХАНГАЙН СПОРТЫН ТҮҮХ ҮРГЭЛЖЛЭН БҮТЭЭГДЭЖ, АМЖИЛТЫН ТҮҮХ УЛАМ АРВИЖИХ БОЛТУГАЙ.