Тус арга хэмжээний үеэр Архангай аймгийн удирдлага, Монголын шагайн харвааны холбоо, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр, АПУ ХК-г төлөөлж Монгол улсын арслан Д.Ганхуяг нар болон Аймгийн шагайн харвааны холбоо, сум орон нутгийн удирдлагууд, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.
12 сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү мялаалга тэмцээнд 12 аймаг, Улаанбаатар хотоос 41 багийн 328 харваач оролцон цэц мэргэнээ сорьж байна. Тэмцээнд Монгол улсын үлэмж дархан мэргэн-10, Дархан мэргэн-6, Гоц мэргэн-7, Монгол улсын харьшгүй мэргэн-12, Монгол улсын мэргэн-26, Аймгийн гоц мэргэн-84, аймгийн мэргэн-5, залуу харваачид-178 оролцож байна.