loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-04-28

Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниуд, жуулчны бааз, жуулчдын зуучлагч байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулсан зөвлөлдөх уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

 Тус уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэж, санал солилцож байна. Мөн ARA FEST 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. 

 Энэхүү зөвлөлдөх уулзалт нь салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Архангай аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.