loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран “Шүүх шинжилгээний байгууллагын хангайн бүсийн нэгдсэн сургалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.  | HuduuMN

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран “Шүүх шинжилгээний байгууллагын хангайн бүсийн нэгдсэн сургалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

2026-06-16

Энэхүү сургалтад аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагын болон хууль сахиулах байгууллагын 130 гаруй алба хаагчид оролцож байна.  

Тус сургалтаар Хуурамч бичиг баримтын шинжилгээний талаар ерөнхий ойлголт, Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ, Шүүх сэтгэцийн шинжилгээний талаарх сургалт мэдээллийг ЭШСХТ-ийн дарга, доктор, цагдаагийн хошууч М.Түмэннастаар ахлуулсан ажлын хэсэг сургалт, мэдээлэл хийлээ.

Уг арга хэмжээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Гомбодорж нээж үг хэллээ.