Тус зөвлөгөөнд МУ- ын Хөдөлмөрийн баатар , Гавьяат аварга, малчид болон сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, ахмад болон дунд залуу малчдын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнд урилгаар Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат МУ-ын гавьяат малчин Д.Гомбо-очир “Нүүдлийн мал аж ахуйн уламжлал ба орчин цагийн чиг хандлага”, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор О.Уламбаяр “Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам”, аймгийн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Б.Доржсүрэн “Уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн доройтол түүний хариу арга хэмжээ авах” тухай сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мөн аймгийн Прокурорын газар, Нийгмийн даатгалын газар, Цагдаагийн газраас ихээр үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил мал хулгайлах гэмт хэрэг, цахим залилан, малчны тэтгэвэр, тэтгэмж малчны сайн дурын даатгалын талаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөгөөний хүрээнд “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад тулгамдсан асуудал “ хэлэлцүүлэг зохион байгуулж, дараах уриалгыг дэвшүүллээ.
“Малын тоо биш” - Ашиг шимийг нэмэгдүүлцгээе.
“Бэлчээрээ хамгаалж” - Ирээдүйгээ баталгаажуулцгаая.
“Эрүүл хүнс” - Малчны хотноос хэрэглэгчдэд хүргэцгээе.






