loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ARA CUP богино зайн морин тойруулгын уралдаан өнөөдөр эхэллээ  | HuduuMN

ARA CUP богино зайн морин тойруулгын уралдаан өнөөдөр эхэллээ

2025-06-30

Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулж эхэллээ. Өнөөдөр буюу 6 сарын 25-ны өдрөөс эхлэн Лхагва, Бямба гараг бүр Хурдан морьны тойргийн уралдаанууд АРА Комплекст зохион байгуулагдах бөгөөд 8-р сар хүртэл үргэлжилнэ. 

Мөн богино зайн уралдааны гараа тус бүрийн тэргүүн магнайг амжилттай таасан үзэгч бүрт спонсорын нэрэмжит бэлэг гардуулах аж. Хурдан морьдыг 16-аас дээш насны унаачидтайгаар нийт дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах ба, цуврал уралдааны төгсгөлд шилдэг морьдын ГРАНПРИ уралдааныг зохион байгуулж өндөрлөх юм.