loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН ЦЭВЭР УС ТҮГЭЭХ БАЙР, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ХИЙНЭ | HuduuMN

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН ЦЭВЭР УС ТҮГЭЭХ БАЙР, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ХИЙНЭ

2025-06-30

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын санхүүжилттэй НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх төсөлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уг төсөл нь хөдөө дэх сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд ариун цэврийн өрөөний өргөтгөл, тохижилт, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах, ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмжөөр хангах, нарны эрчим хүчний системийг суурилуулах зэрэг ажлыг төлөвлөн аймаг, сумын төсөвтэй хамтран хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд эхний ээлжид Эрдэнэбулган суманд шинээр баригдаж байгаа ус түгээх байранд нарны эрчим хүчний систем суулгаж, ойр орчныг нь тохижуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх жилүүдэд тус сумын ус түгээх байруудад нарны систем суурилуулах, ухаалаг төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг дэс дараалан хийхээр төлөвлөж байна