loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМГИЙН 4 СУМ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2 СУМ, БАЯНХОНГОР АЙМГИЙН 2 СУМ НИЙТ 8 СУМАНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ | HuduuMN

АРХАНГАЙ АЙМГИЙН 4 СУМ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2 СУМ, БАЯНХОНГОР АЙМГИЙН 2 СУМ НИЙТ 8 СУМАНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2025-10-07

  “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл Архангай аймгийн  Ихтамир, Булган, Цэнхэр, Чулуут сумд болон Өвөрхангай аймгийн 2 сум, Баянхонгор аймгийн 2 сум нийт 8 суманд хэрэгжиж байгаа. 

Төслийн хүрээнд энэ сарын 6-аас 8-ны өдрүүдэд Архангай аймагт оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад аймаг, сум, багийн засаг дарга болон сумын ИТХ-ын төлөөлөгчид, малчид, бэлчээр ашиглагчдын холбоо, ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцох ба 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн зохицуулагчдыг сонгон шалгаруулах, харилцан ойлголцлын санамж бичгийн санал авах зэрэг ажлыг төслийн багаас танилцуулах юм. 

2025-2030 оны хооронд хэрэгжих энэхүү төсөл нь нийт 29,932 км² талбайг хамрах бөгөөд Газар нутгийг нөхөн сэргээх, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Орон нутгийн иргэдийг дэмжих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.