
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 10-р сарын 1-ээс 6-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймагт зохион байгуулагдаж байна.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох хүрээнд АҮЭБЯ-ны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Архивын ерөнхий газрын мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллах юм.