
Архангай аймаг байгуулагдсаны түүхт 102 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ихтамир сумын харьяат цэргийн харцага Д.Төрбаяр түрүүлж аймгийн арслан цол, Өлзийт сумын харьяат аймгийн начин Д.Эрдэнэчулуун үзүүрлэж аймгийн заан цол тус тус хүртлээ. Өлзийт сумын харьяат сумын заан Б.Орших, Цэцэрлэг сумын харьяат сумын заан М.Энхбаяр нар 5 даван шөвгөрч аймгийн начин цолны болзол хангалаа.